Зөвлөгөө
Skype видео дуудлага хийхдээ ар талаа бүдэгрүүлж болно

Skype үйлчилгээ хэрэглэхдээ өөрийн ар талаа бүрсийлгэж болгодог горим шинээр нэмэгдсэн байна.
Skype-ын уг горим байгаа орчноо нуух, бүдгэрүүлэх хүсэлтэй байгаа хүмүүст зориулагдсан аж. Жишээлбэл таны өрөө эмх замбараагүй байгаа бол танд энэ горим хэрэг болно.
Skype албан ёсны блогтоо дуудлага хийж байгаа хүний ар хэсгийг бүрсийлгэхийн тулд хиймэл оюун ухаан ашиглаж байгаагаа дурджээ. Тухайн хиймэл оюун ухаан хэрэглэгчийн гар, нүүр царай, үс зэргийг таньж тэдгээрээс бусдыг нь бүрсийлгэдэг гэсэн үг юм.
Одоогоор тус горимыг компьютероос хандаж байгаа хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд ухаалаг утас, веб зэрэгт хэзээ нэвтрэх нь хараахан тодорхой болоогүй байна.