Дэлгэрэнгүй
Цаг бүртгэлийн систем нь аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын цагийн бүртгэлийг хялбаршуулах, хяналт тавих, удирдах, ирцийн тайлан судалгааг шуурхай гаргах, цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж ашиг орлогыг нэмэгдүүлэх зориулалттай юм.
Хурууны хээгээр бүртгэхийн давуу тал:
Хурууны хээ нь өөр хүний хурууны хээтэй давхцах буюу ижил байх нь 10 саяд нэг тохиолдох магадлалтай байдаг байна. Иймээс хурууны хээгээр ажилтнуудын цаг бүртгэх нь илүү найдвартай. Тухайлбал картаар цаг бүртгэдэг байгууллагад ажилтнууд нь картаа бусаддаа шилжүүлж цагаа бүртгүүлэх зөрчил гардаг. Түүнчлэн картыг хаяж үрэгдүүлэх тохиолдолд шинээр авахад зардал гарахаас гадна тухайн ажилтан шинэ карт авах хүртлээ цагаа хэрхэн бүртгүүлэх вэ зэрэг асуудлууд гарч ирнэ.
“MASC Attendance” системийн давуу тал:
Хэрэглэхэд хялбар
Ажилчдын мэдээллийг санхүү бүртгэлийн MACS болон хүний нөөцийн Human Capital програмтай холбогдон авдаг
Нууцлалтай
“Admin” эрхээр бүртгүүлсэн хүн хурууны хээ болон нууц дугаараар төхөөрөмжид хандан, удирдах эрхтэй.
Дотоод сүлжээ болон USB холболтыг ашиглан олон төхөөрөмжтэй ажиллах боломжтой. Энэ нь байгууллагын салбаруудын мэдээллийг нэгтгэх боломжийг олгоно.