Дэлгэрэнгүй
Macs Freight систем нь тээвэр зуучийн бизнес эрхэлдэг байгууллагуудад зориулагдсанба агаараар, төмөр замаар, газраар хийгдэх тээврийн бүх үйл явцыг бүртгэж хөтөлнө. Уг програмын давуу тал нь тээврийн хэрэгсэлээр нь ангилан бүртгэлээ хөтлөх ба ашиглахад хялбар учир бүх шатны мэргэжилтэн ашиглах боломжтой. Чингэлэгийн төрөл, чингэлэгийн статус, төлбөрийн нөхцөл, өртөө, тээврийн төрөл, худалдааны төрөл, ачилтын талбай зэргийг бүртгэхэд л танд шаардлагатай бүх тайлан гарах боломжтой. Програмаас гардаг тайлан нь зуучаар, чингэлэгийн даацаар, хүлээн авагчаар, захиалагчаар, сараар, жилээр гэх мэтээр бүлэглэн гаргаж болно
Тээвэр зуучийн програм нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ
Агаарын хэсэг
Агаарын ачааны импорт, экспорт, транзит гэсэн төрлүүдийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах, нэхэмжлэл бичих гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.
Импортын хэсэг
Импортоор илгээгдэж, олгогдож буй үйлчилгээний бүртгэл, төлбөр тооцоо хийх, тайлан гаргах зэргээр ажлыг тань хөнгөвчлөх болно
Экспортын хэсэг
Экспортын аль ч чиглэлээр гарч буй ачааны тєрлийг хянаж бүртгэл хөтлөх, тайлан гаргах, нэхэмжлэл бичих, төлбөр тооцоо хийх гэх мэтийн үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.
Транзитын хэсэг
Тухайн улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх ачааны бүртгэл хөтлөх, төлбөр тооцоо хийх, нэхэмжлэл бичих зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ
Гаалийн хэсэг
Гаалийн бүрдүүлэлт бүртгэл, тайлан гаргах
Талбайн хэсэг
Харилцагчтай шууд тооцоо хийх, нэхэмжлэл, төлөлт бүртгэх, талбайн
тайлан гаргах боломжтой. Компанийн статистик тооцоог хүссэнээрээ гаргах мөн харилцагчдаар тооцооны нэгтгэл гаргах боломжтой.
Field-Талбайн ажиллагааны програм:
Талбайн програм нь тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өөрийн эзэмшлийн талбайтай байгууллагуудад зориулагдсан бөгөөд талбай дээр явагдаж байгаа бүх үйл ажиллагааны зардлууд болон талбайг ашиглаж байгаа харилцагч байгууллагуудын төлбөрийг орлого болон бүртгэх зорилготой.Өөрийн тээвэр, дайвар зуучаар гэсэн 2 сонголтоор бүх гүйлгээ хийгдэх ба Macs санхүүгийн програм руу дансны бичилт болон орно
Тайлан:
- Вагоны тайлан
- Орлого зарлагын тайлан \өдрөөр\
- Зөвшөөрлийн хуудас гарсан тайлан
- Нийт талбай дээр буусан чингэлэгийн тайлан
- Төлбөр тооцооны тайлан
- Талбай дээр удаж байгаа чингэлэгийн тайлан
- Авто машин болон крантай холбоотой зардлын тайлан
- Зуучлалаарх тээврийн дэлгэрэнгүй тайлан
- Тээврийн тооцоо дууссан болон дуусаагүйталбай дээр байгаа ачааны дэлгэрэнгүй тайлан
- Гаалийн баталгаат болон түр агуулахад орсон ачааны тайлан
- Тухайн зуучийн тайлан
- Импортын ачааны дотоод үйлчилгээний орлогын тайлан
- Авто машины орлогын тайлан
- Хоосон чингэлэг буцаалтын тооцоо
- Экспортын тооцооны тайлан
- Чингэлэгийн нэгдсэн зардлын тайлан
- Импортын дэлгэрэнгүй тайлан
- Экспортын тайлан \Дэлгэрэнгүй шүүлтээр\
- Илгээлтийн мэдээ \Импорт, Экспорт\
ТЭЭВЭР зуучийн програмыг ашигласнаар:
- Өдрийн бүх бүртгэлийг хэдхэн хормын дотор хянана.
- Мэргэжилтнүүдийн хүссэн тайлан товчоог харуулна.
- Үйл ажиллагааны зохион байгуулалт оновчтой болно.
- Тээвэр зуучид хэрэглэгдэх бүхий л баримтыг гаргана.
- Авлага өглөгийн товчоо
- Экспорт импортын мэдээ тайлан
- Тухайн тээврийн ажлын тайлан болон тухайн үед хийгдэж буй ажлыг харах боломжтой