Мэдээ мэдээлэл
Цахим аюулгүй байдлын хамгийн чухал 13 санамж

1. Файлын хавтас хуваалцахдаа нууц үг хэрэглэх
Дотоод сүлжээн дэх компьютерийнхээ аль нэг файлын хавтасыг бусад хэрэглэгчтэй хуваалцах шаардлага байнга гардаг билээ. Энэ тохиолдолд та хэрэглэгчийн нэр, нууц үг үүсгэн хэрэглэвэл таны мэдээлэл сүлжээн дээр хэн ажиллаж байгаагаас үл хамааран хамгаалагдах болно. Мөн Homegroup бол сүлжээнд бусадтай мэдээлэл хуваалцахад хамгийн тохиромтой тохиргоо юм.
2. Sleep mode-ыг нууц үгтэй болгох
Зөөврийн ба ширээний компьютер, таблет дээр Windows –ыг sleep mode-с сэрээхэд нууц үг оруулдаг байх нь зүйтэй. Уг төхөөрөмжөө гээх, алдах, асаалттай орхих үед нууц үг таны мэдээллийн аюлгүй байдлыг хадгалдаг.
3. Үнэгүй Wi-Fi-д холбогдохдоо VPN хэрэглэх
Нийтийн хэрэглээнд зориулсан нээлттэй Wi-Fi хэрэглэх үед хакерууд таны хувийн мэдээллийн хуулж авах тохиолдол гардаг. Харин ийм Wi-Fi руу холбогдоод VPN үйлчилгээ хэрэглэвэл хэрэглэвэл төөхөрөмж рүү орж гарч буй таны мэдээлэл хамгаалагдана.
4. Танд хэрэггүй програмуудыг устгах
Шинэзөөврийн ба ширээний компьютер, таблет худалдан авах үед зарим програмууд урьдчилан суурилагдсан ирдэг. Тэдгээрийг нийлүүлэгчид ингэж суурилуулахын тулд төлбөр төлсөн байдаг боловч ихэнх нь танд онц шаардлагагүй програм байх нь бий. Мөн үнэгүй програм хангамжуудыг бодолтой хэрэглэх нь зүйтэй. Зарим үнэгүй програмууд хөтөч ба бусад програмуудыг суулгах үед зэрэг суулгагддаг. Гэвч тэдгээр нь та компьютерээ хэрхэн хэрэглэж байгааг тагнадаг програмтай байх нь их. Програмын сонголтоо болгоомжтой хийж, суурилуулахдаа түргэн суурилуулалтйн сонголтыг авахгүй байвал чухам юу интернэтээс татаж байгааг хянах боломжтой болох юм. Анзааргагүйгээр “тийм” гэсэн сонголтыг чагталснаар тагнуул програм суурилуулах зөвшөөрөл өгөх боломжтой тул анхааралтай байх хэрэгтэй.
5. Сэжигтэй файлууд ажиллуулахдаа Security Suite ашиглах
Security Suite нь файлуудыг ажиллуулах зориулалттай виртуал машинтай байгаа. Сэжигтэй санагдсан файлуудыг ашиглахдаа түүнийг ашиглах хэрэгтэй. Sandbox мөн адил зорилгоор хэрэглэгддэг. Эдгээр нь сэигтэй файлууд таны системийн тохиргоонд өөрчлөлт хийхээс хамгаална.
6. Системийн шинэчлэлээ байнга хийх
Windows-ын шинэчлэл гарсан тухайд нь татаж суулгах хэрэгтэй. Control Panel дотор шинэчлэл гарсан эсэхийг харж болно.
7. Сэргээлтийн цэг буюу Restore point үүсгэх
Хамгийн сүүлд гарсан системийн шинэчлэлийг суулгасны дараа шууд сэргээлтийн цэг үүсгээрэй. Үүсгэсэн сэргээлтийн цэгээ “Clean Installation” гэж нэрлэ. Ингэсний дараа програм ба драйверууд санаа зоволтгүйгээр нэмж болно. Тэдгээрийг суулгаснаас болж асуудал үүсвэл уг сэргээлтийн цэгээ ашиглан хэвийн байдалд эргэн очих болно.
8. Үйлдлийн систем рүү стандарт хэрэглэгчийн бүртгэлээр ордог байх
Хэрэглэгчийн бүртгэлийн тань төрөл үйлдлийн системд хандах эрхийг тодорхойлдог билээ. Товч хэлэхэд та адиминистратор болон стандарт хэрэглэгчийн бүртгэлтэй байж болно. Стандарт бүртгэл нь файлууд руу чинь бусад хэрэглэгчид шаардлагагүй хандалт хийхээс хамгаалахад илүү тохиромжтой. Администраторын бүртгэлээр та бусад бүртгэлүүдэд, мөн системийн тохиргоонд өөрчлөлт оруулах, шинэ програм татаж суулгах зэрэгт хэрэглэх нь тохиромжтой.
9. User Account Control-ийг идэвхтэй байлгах
Windows үйлдлийн систем суулгасны дараа User Account Control-ыг идэвхтэйгээр үлээдхийг аюулгүй байдлын шинжжэчид зөвлөдөг. User Account Control нь програмууд суулгах болон устгахад зөвшөөрөл хүссэн мэдээлэл дэлгэцэнд гаргадаг.
10. Техник хангамжийн сайжруулалт хийх
Сүүлийн үеийн BIOS, CPU ба эх хавтангуудад хамгаалалт суурилагдсан байдаг болжээ. Эн тэргүүний жишээ нь Trusted platform module (TPM)-тай Hard disk controller байна. Үүний ачаар хортой програм татаж авахаас сэргийлнэ.
11. Firewall ажиллуулах
Windows 7,8 ба 10 хэрэглэгчид Firewall-ын анхдагч тохиргоог хэвээр хэрэглэхэд болно. Мөн өөр Firewall-ууд хэрэглэж болох боловч тэр нь таны үйлдлийн системтэй зөрчилдөхгүй ажилладаг байх ёстойг анхаарна уу.
12. Action Center хэрэглэх
Системийн аюулгүй байдалд нөлөөтэй мэдээлэл харуулдаг болохоор үүнийг идэвхтэй үлдээх хэрэгтэй. Жишээ нь таны өгөгдөл хамгийн сүүлд хэзээ нөөцлөгдсөнийг эндээс харна.
13. Anti-malware ба anti-spam хэрэглэж, тэдгээрийн шинэчлэлийг нь байнга хийх
Trojan зэрэг вирус, хортой програмууд, спам суухаас сэргийлэх зорилготой бөгөөд байнга шинэчлэгдэж сүүлийн үед гарч байгаа халдлагуудаас хамгаалж байдаг.