Дэлгэрэнгүй
“MACS” санхүүгийн програм: Сангийн Яамны нягтлан бодох бүртгэлийн газраас 2жил тутамд шинэчлэн олгодог тусгай зөвшөөрлийг 1998 оноос хойш авсаар ирсэн бөгөөд үүнээс хойш зах зээлийн болон эрх зүйн орчны өөрчлөлт, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг тусган, мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан байнгын сайжруулалт хийгдэж, шинэчлэгдэн боловсронгуй болсоор байна. “MACS” програмыг санхүүгийн бүртгэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цаг хугацаа, мөнгөө хэмнэхээс гадна удирдлагын шийдвэр гаргахад шаадлагатай мэдээллүүдээр шуурхай хангагдаж, танай байгууллагын өрсөлдөх чадвар, ашигт ажиллагааны түвшин нэмэгдэх боломжтой
“MACS” санхүүгийн програмын гол онцлог, давуу талууд
Найдвартай ажиллагаа
“MACS” програм хийгдсэн технологи нь цахилгааны доголдлоос болж үүсдэг индекс файлын гэмтэл, мэдээлэл алдагдах гэх мэт зарим нийтлэг тохиолддог бэрхшээлүүдээс таныг бүрэн хамгаална. Өгөгдлийн сангийн оновчтой зохион байгуулалт, боловсруулалтын өндөр хурд зэрэг онцлогтой.
Хэрэглэгчийн түвшин
Санхүүгийн мэдээлэлд хандах хэрэглэгчдийн эрхийг цэс бүрээр нарийн заагтайгаар тодорхойлон өгч болно.Мөн тухайн байгуулага олон салбартай бол хэрэглэгчдийг салбараар нь хязгаарлаж болно. Нэг ижил түвшний хэрэглэгчид өөр өөрийн хариуцдаг бараа материалын данстай байхаар тохируулж өгч болох ба бие биенийхээ мэдээлэлд хандах боломжгүй байхаар зохион байгуулна. Ингэснээр хэрэглэгч бүрт тохирсон мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хангах ач холбогдолтой. Гүйлгээ хийсэн хэрэглэгчийн мэдээлэл автоматаар хадгалагддаг учир хэрэглэгчийн ажиллагааны хариуцлага, сахилга батыг хянах бололцоог олгоно.
Хяналт
Байгууллагын дарга, захирал, эрх бүхий ажилтнууд санхүүгийн байдлын талаарх мэдээллийг өөрсдөө цаг тухай бүрт нь Realtime хянаж, шалгах боломжтой юм.
Холбогдох заавар
Бүх зааварШинэчлэлтүүд
Бүх шинэчлэлтЖурнал үзэх тайланд олон данс сонгож шүүлт хийх боломж нэмлээ
Зээлийн үлдэгдэлтэй харилцагчид руу зээлийг үлдэгдлийг төлөх сануулга илгээх, хяналтын тайлан өөрийн компанийн имэйл хаягруу авдаг болгосон
Салбар нэгжээр бүх төрлийн гүйлгээ, тайлан, анхан шатны баримтыг нэг мэдээллийн санд хийдэг боллоо. Ингэснээр нэг мэдээллийн сангаас салбар компаниудын тайлангуудыг нэгдсэн байдлаар харах боломж үүснэ.
Борлуулалтын захиалга бүртгэх цонх, тухайн захиалгын төлөвлөгөөг сар сараар оруулж, төлөвлөгөөнөөс ямар хэмжээгээр борлуулалт хийгдсэнг хянаж болно
Худалдан авалтын захиалгаас БМ орлогын гүйлгээ үүсгэх, импортын таталтын гүйлгээ үүсгэх