Мэдээ мэдээлэл
Агаар цэвэршүүлэгч сонгохдоо юуг анхаарах вэ?

Хүний нүд 0,10 микроноос жижиг хэмжээтэй тоосонцрыг хардаггүй. Харин агаарт буй өвчин үүсгэгчид 0,03 микроноос ч бага хэмжээтэй байдаг. Тэдгээрийг шүүх нь төхөөрөмжийн үүрэг. Гэхдээ бидэнд харагддаггүй учир төхөөрөмж юу хийж чадах талаар заасан тоон үзүүлэлтүүдийг бид тайлж уншиж чаддаг байх хэрэгтэй.
Агаар цэвэршүүлэгч худалдан авахад 4 төрлийн түгээмэл үзүүлэлт байдаг. Үүнд:
- PM 2.5 нарийн тоосонцрыг шүүх хувь
- Нян, бактери устгах хувь
- Цэвэршүүлэх талбайн хэмжээ
- Cadr буюу агаар сэлгэх хэмжээ
Эхний 2 үзүүлэлтэд ихэнх худалдан авагчид анхаардаг ч үнэндээ хамгийн гол үзүүлэлт нь цэвэршүүлэх талбайн хэмжээ болон агаар сэлгэх хэмжээ юм. Учир нь эдгээр үзүүлэлтээс шалтгаалан агаар цэвэршүүлэгчийн ашиглалт харилцан адилгүй байдаг. Энэ хоёр үзүүлэлтийг дэлгэрэнгүй тайлбарлавал:
Цэвэршүүлэх талбайн хэмжээ
Энэ нь “тухайн агаар цэвэршүүлэгч хэр их талбайг хамран цэвэрлэх хүчин чадалтай вэ?” гэдгийг харуулдаг үзүүлэлт юм. Та гэрийнхээ хаана байрлуулахаас шалтгаалж өөрт тохирох үзүүлэлттэй төхөөрөмжийг сонгох хэрэгтэй юм.
- Том цэлгэр талбай
- Дамждаг өрөө
- 2 давхар буюу Пентхаус
- Салангид өрөөтэй байр
- Эсвэл зөвхөн нэг өрөөнд байрлуулахыг хүсч байж болно. Энэ бүгдээс шалтгаалаад өөр өөр үзүүлэлттэй төхөөрөмж байрлуулах нь зүйтэй юм.
Манай улсад худалдаалагдаж буй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүд ихэвчлэн 25-70 м2 талбайн агаарыг шүүх чадалтай байдаг. Тиймээс төхөөрөмжийг сонгохдоо талбайн хэмжээнээсээ хэтрүүлэх болон багасгахгүй байх нь чухал. Учир нь ихдүүлсэн тохиолдолд цахилгааны болон ашиглалтын зардал нэмэгдэх ба багассан үед бүтээгдэхүүнээс хүссэн үр дүнгээ авч чадахгүйд хүрнэ.
Хэмжээг тогтоох талаар ямар нэг төвөгтэй зүйл байхгүй гэж хэлж болно. Та зөвхөн байрныхаа нийт талбайн хэмжээг мэддэг байхад л хангалттай. Үнэн хэрэгтээ бүх үйлдвэрлэгчид агаар цэвэршүүлэгчийн тодорхойлолтод хамрах хүрээг “ойролцоогоор” тооцоолон тавьдаг. Тиймээс агаар цэвэршүүлэгчийг сонгохдоо байрныхаа талбайн хэмжээтэй ойролцоо аль эсвэл бага зэрэг илүү хэмжээтэйг сонгох хэрэгтэй.
Агаар сэлгэх хэмжээ
CADR (Cleaning air Delivery rate) буюу АГААР СЭЛГЭХ ХЭМЖЭЭ нь хэдий хэмжээтэй талбайн агаарыг цэвэршүүлэх чадамжтайг харуулах стандарт үзүүлэлт юм.
Энэхүү стандартыг “Дэлхийн гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос тогтоосон байдаг ба үүнд цэвэрлэх тоос, тоосонцрыг:
- утаа /0.09-1.0 микрон/
- тоос тоосонцор /0.5-3 микрон/
- нарийн тоосонцор /5-11 микрон/ гэж 3 ангилдаг.
Дунджаар 11 м2 тутамд 2/3 буюу 80%-с ихгүй хэмжээг утаанаас хамгаалах CADR үзүүлэлт эзлэх ёстой гэж үздэг.
Жишээ нь агаар цэвэршүүлэгчийн CADR үзүүлэлт = 350м3/ц байвал
Цэвэршүүлэх тохиромжтой бага талбай = 350*0.07 =24,5м2
Цэвэршүүлэх тохиромжтой дээд талбай = 350*0.12=42м2
Энэ нь 24,5-42м2 талбайд энэхүү агаар цэвэршүүлэгчийг тохиромжтой гэж үзнэ.
Гэхдээ бага CADR үзүүлэлттэй гэхээрээ үр дүн муутай гэж үзэхээс илүү агаарын урсгалыг арай их хугацаа зарцуулан сэлгэнэ гэж ойлгож болно.