Үндсэн агуулга руу шилжих

1997 оноос

Бидний тухай

Манай компани 1997 оноос эхлэн Мэдээллийн технологийн салбарт програм хангамжийн чиглэлээр ажиллаж зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, тэргүүлэгч компаниудын нэг болсон.

Он цагийн хэлхээс

  1. 1997

    Програм хангамжийн салбарт

    Мэдээллийн технологийн салбарт програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

  2. 1998

    MACS — Сангийн яамны зөвшөөрөл

    Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газраас 2 жил тутам шинэчлэн олгодог тусгай зөвшөөрлийг авч эхэлсэн.

  3. 2006

    PACS

    Төслийн санхүүгийн PACS програмын анхны хувилбарыг гаргасан.

Зорилт

Цаашид Монголын мэдээллийн технологи хөгжиж, өдөр тутмын хэрэглээ болохын хирээр програм хангамжийн хэрэгцээ нэмэгдэх нь зайлшгүй юм. Ийм учраас бид үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөн, хэрэглэгчиддээ чанартай, олон улсын түвшинд хүрсэн бүтээгдэхүүнээр хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллах байна.

Үүнд:

  • Програм хангамж боловсруулах үйл ажиллагаагаа улам сайжруулж Олон Улсын ISO, CMM стандартыг хангасан байгууллага болох
  • Гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж, outsourcing хийх

Боломж

Инфосистемс ХХК нь харилцагчиддаа үйл ажиллагаагаа зөв удирдан зохион байгуулах боломжийг олгодгоороо чухал ач холбогдолттой юм.

  • Танд нэр хүндтэй уян хатан системтэй энгийн хялбар ажиллагаатай, онч мэргэн бүтэц диаграмтай програм хангамжтай болох боломжийг бид олгож байна.
  • Манай програмыг ашиглаж байгаа хэрэглэгчдийн бүх үйлдэл, өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг дээд шатны удирдлагуудад мэдээлэх байдлаар таны хяналтанд бүрэн орох болно.
  • Томоохон байгууллага корпорацийн салбар компани, жижиг сүлжээ дэлгүүрүүдийн хувьд ч програм хангамжийн хувьсал ирж байгаа гэдэгт итгэж болно. Манай компани алслагдсан олон салбаруудыг online байдлаар нэгдсэн сүлжээ үүсгэж хяналт тавих боломжийг мөн олгож байна.

Давуу тал

  • Бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад манай програм бүрэн зохицон ажилладаг.
  • Худалдан авалтын дараах үйлчилгээг манай эвсэг хамт олон танд маш шуурхай хүрч үйлчлэх бөгөөд шаардлагтай гэж үзвэл утас, интернэт гэх мэт аль ч төрлийн холбоо хэрэгслээр дамжуулж авч болно.
  • Хэдийгээр манайхаас програм худалдаж авснаар мөнгө, цаг хугацаа зарцуулагдах боловч танай компаний бүтээмжийг бууруулж, ашгийг багасгаж, өрсөлдөх чадварыг тань алдагдуулаад байгаа асуудлуудыг дэлгэн тавьж зөв шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр ханган үйл ажиллагааны үр дүнг сайжруулах давуу талтайг анхаарах хэрэгтэй.
  • Манайх програмаа үргэлж шинэчлэн сайжруулж манлайлж, орчин үеийн шинэ технологиор үйлчилдэг учир та хамгийн шилдэг нь байх болно.
  • Зарим саруудад үнийн хөнгөлөлт, борлуулалтын урамшуулал үзүүлдэг тул та үүнийг сонирхоод үзээрэй.

Шагнал урамшуулал

Зураг дээр дарж томоор үзнэ үү.

Хамтран ажиллая

MACS танай байгууллагад хэрхэн ажиллахыг мэргэжилтэн маань танилцуулна.

Демо захиалах