Дэлгэрэнгүй
“PACS” санхүүгийн програмын анхны хувилбарыг 2006 онд боловсруулж гаргасан бөгөөд үүнээс хойш зах зээлийн болон эрх зүйн орчны өөрчлөлт, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг тусган, мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан байнгын сайжруулалт хийгдэж шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байна. “PACS” програмыг санхүүгийн бүртгэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цаг хугацаа, мөнгөө хэмнэхээс гадна удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллүүдээр шуурхай хангагдах боломжтой.
Энэ програмыг нь Embarcadero RAD Studio XE2 багаж ашиглаж боловсруулсан бөгөөд Interbase , MS SQL, PortgreSQL, MySQL зэрэг аль ч мэдээллийн сантай холбогдож ажиллах өргөн боломж бүхий Client/Server програм юм. Нэг ба олон хэрэглэгчийн аль ч горимд зохицон ажиллах чадвартай, Windows-ийн бүх хувилбар болон LINUX орчинд зориулан хийгдсэн програм хангамж юм.
PACS санхүүгийн програмын гол онцлог, давуу талууд нь:
Уян хатан
Байгууллага бүр өөрийн гэсэн дансны төлөвлөгөө, дотоод зохион байгуулалт, санхүүгийн болон бусад тайлангууд, бусад онцлогуудтай байдаг. Хэрэглэгч “PACS” програмыг өөрийн байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлагадаа тохируулан хялбархан өөрчилж болдог бөгөөд энэ ажлыг 1-2 долоо хоногийн дотор л хийж дуусгах боломжтой.
Найдвартай ажиллагаа
“PACS” программ нь клиент-сервер, SQL технологи ашиглаж хийгдсэн учраас цахилгааны доголдлоос болж үүсдэг индекс файлын гэмтэл, мэдээлэл алдагдах гэх мэт зарим програмд нийтлэг тохиолддог бэрхшээлүүдээс таныг бүрэн ангижруулна гэдэгт та бүү эргэлз. Түүнчлэн мэдээллийн нууцлал, мэдээлэл боловсруулах давуу чанаруудаараа бусад технологиудаас онцлог юм.
Мэдээллийн боловсруулах хурд
Мэдээллийг боловсруулах хурдыг бодитойгоор мэдэрнэ. Жишээ нь 1,000,000 гүйлгээтэй байгууллагын 1 жил, 3 улирал, 10 хоног гэх мэт хүссэн хугацааны ямар ч төрлийн тайланг ердөө л 1-10-хан секундын дотор гаргана. Үүнээс гадна өмнөх тайлангийн үеийн ямар ч мэдээллийг хугацаа сонгон харах боломжтой.
Сурахад хялбар
Уг програм нь хэрэглэгчийн түвшинд хийгдсэн учраас танаас компьютерийн нарийн мэдлэг шаардахгүй. Програмын цонхнууд нь хамгийн энгийн байдаг боловч хэрэгцээт бүх мэдээллийг хэрэглэгчид өгч чаддагаараа онцлогтой. Програмын сургалтыг үе шаттайгаар явуулах бөгөөд богино хугацаанд хэрэглэгч маань бие дааж программтай ажиллах бүрэн чадвартай болох юм.
Тайлан
PACS програм нь Дэлхийн банкны төслийн нэгжүүд ашигладаг тайлангийн маягтын дагуу хийгдсэн болно