Тусламж
MACS-ийг ашиглахад тань туслах заавар, видео, алсын тусламж болон түгээмэл асуултын хариулт.
Заавар, гарын авлага
MACS-ийн цэс бүрийг алхам алхмаар, видеотой тайлбарласан заавар.
Алсын тусламж
Манай инженер таны компьютерт алсаас холбогдож асуудлыг шийдэх боломжтой. Доорх програмуудын аль нэгийг суулгаад бидэн рүү залгаарай.
AnyDesk
Алсаас тусламж авах програм
TeamViewer
Алсаас тусламж авах програм
UltraViewer
Алсаас тусламж авах програм (v6.4)
Алсаас тусламж хэрхэн авах вэ?
AnyDesk эсвэл TeamViewer програмыг суулгаад, гарч ирэх ID болон нууц үгээ манай инженерт хэлнэ. Дэлгэрэнгүйг AnyDesk, TeamViewer заавраас үзнэ үү. Инженер ажиллаж байх үед компьютероо унтраахгүй, давхар оролдлого хийхгүй байхыг анхаарна уу.
Хэрэглэгч бүрт тусдаа эрх өгч болох уу?
Болно. Хэрэглэгч бүр өөрийн нэвтрэх нэр, нууц үгтэй байх ба цэс, данс, салбараар эрхийг нь хязгаарлаж болно. Эрхийг зөвхөн Admin эрхтэй хэрэглэгч тохируулна. Заавар үзэх
Өмнөх үеийн гүйлгээг санамсаргүй өөрчлөхөөс яаж хамгаалах вэ?
«Компани мэдээлэл» цонхонд Нууцлах огноо эсвэл Өндөрлөх огноо тавина. Тухайн огнооноос өмнөх гүйлгээг засах, устгах боломжгүй болно. Салбар болон данс тус бүрт өөр огноо тавьж болно. Заавар үзэх
Excel-ээс мэдээлэл оруулж болох уу?
Болно. Касс, харилцахын орлого, зарлагын баримт, банкны хуулга, барааны эхний үлдэгдэл, орлого, зарлага болон харилцагчдын мэдээллийг Excel-ээс оруулж, тайлангаа Excel рүү гаргана.
MACS POS-ийг MACS ERP-гүйгээр ашиглаж болох уу?
Болно. MACS POS дангаараа ажиллах боломжтой. MACS ERP-тэй холбосон үед кассаар хийсэн борлуулалт санхүүгийн програм руу борлуулалтын падаан болж автоматаар орно.
Гадаад валютаар гүйлгээ хийж болох уу?
Болно. Валютаа бүртгээд «авто» ханш сонговол гүйлгээ хийхэд тухайн өдрийн ханш автоматаар гарна. Ханшийн тэгшитгэл хийж, баримт дээр валютын болон төгрөгийн дүн зэрэгцэн харагдана. Заавар үзэх
Хэн, хэзээ гүйлгээ зассаныг харж болох уу?
Болно. «Гүйлгээний түүх»-ээс засагдсан, устгагдсан, шинээр үүссэн гүйлгээг хэрэглэгч болон компьютерын нэрээр харна. Зөвхөн Admin эрхтэй хэрэглэгч харах боломжтой. Заавар үзэх