Зөвлөгөө
Гар утас цэнэглэх хугацааг хурдасгах энгийн зөвлөгөө

Боломжтой бол утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ. Асаалттай нь цэнэглэмээр байвал сүлжээнээс салгах буюу “Airplane Mode” дээр тохируулбал мөн л түргэн цэнэглэгдэнэ. Энэ үед утас тань үүрэн холбооны Data болон Wi-Fi сүлжээнүүдээс бүрэн салгагддаг тул энерги зарцуулалт нь эрс багасна. Эдгээр аргыг хэрэглэх боломжгүй бол ядаж цэнэглэж байх үедээ Lock хийвэл дээр.
USB портоор цэнэглэхийн оронд 220V цахилгаанаас цэнэглэвэл хурдан байдаг.
Хэрвээ танд USB портоор цэнэглэхээс өөр сонголт байхгүй бол цэнэглэлтийг хурдасгах хэд хэдэн арга бий. Мэдээж iTunes мэт програмтай холбож Sync хийхгүй байх хэрэгтэй. Өөр USB портуудад залгагдсан төхөөрөмжүүдийг аль болох цөөлөх хэрэгтэй. Тэд тэжээлийн чадлаас хуваалцдаг. Мөн холбосон компьютерээ унтах (Standby, Sleep, Hibernation) горимонд оруулах хэрэггүй.
Халуун орчинд зай нь цэнэгээ хурдан алддаг. Тиймээс утсаа нарны гэрлээс хол байлгах хэрэгтэй. Мөн цэнэглэж байх үедээ гадуур гэр, уут, цүнхнээс нь гаргавал сайн. Тасалгааны хэмд цэнэглэвэл хамгийн тохиромжтой байдаг.
Батерейг удаан хэрэглэхийн тулд түүн доторх электронуудыг хааяа бүрэн хөдѳлгөөнд оруулж байх хэрэгтэй. Ингэхийн тулд сард дор хаяж нэг удаа батерейгаа 100 хувь бүрэн цэнэглэсний дараа дуустал нь буюу 0 болтол нь хэрэглэж байх. Ингэснээр таны утасны батерей удаан эдлэгдэж, чанараа алдахгүй.