Зөвлөгөө
8. Өртөгөөр зарлага хийх /Бараа материал/
Зарлага /Өртөг үнээр зарлага хийх/
Энэ гүйлгээгээр зардалд тусгагдах, өртөг хуримтлуулах гүйлгээнүүд хийвэл тохиромжтой. Бараа материалыг өртөг үнээр хасагдуулаг хийгдэнэ.
- Дебет данс – Бараа материалыг зардалд тусгах бол зардлын данс хуримтлуулж байгаа бол дусаагүй үйлдвэрлэлийн данс сонговол тохиромжтой. Шинэ данс нэмэхээр бол Ctrl+N товчийг дарна.
- Нийлүүлэгч - Барааг нийлүүлж байгаа нийлүүлэгчийн нэрийг сонгоно. Шинэ харилцагч нэмэхээр бол Ctrl+N товчийг дарна.
- Баримтын дугаар - Баримтын дугаарыг заавал оруулах шаардлагатай. Хэд дэх баримт болохыг мэдэхгүй байгаа бол Өмнөх гэсэн товчыг дарж өмнөх баримтынхаа дугаарыг харж болно./Автомат баримтын дугаарлалттай ашиглах тохиргоотой бол шаардлагагүй/
- Валют, ханш – Валютаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд валютаа сонгон тухайн өдрийн ханшийг оруулж өгнө
- Салбар, барааны тасаг, няравийн нэр, барааны ангилал нь тухайн барааг сонгоход хялбар болгоно
- Гүйлгээний ангилал – Гүйлгээний ангилал сонгож өгснөөр журналаас орлого, зардлын гүйлгээг ялгаж харах боломжийг бүрдүүлж өгнө. /Ерөнхий-Лавлах мэдээлэлд оруулсан мэдээллээс сонгогдоно./
- Барааны тасаг- Зарлага хийх бүртгэлтэй барааны данс сонгоно
- Барааны код/нэр – Зарлага хийх барааны нэрийг сонгож тоо хэмжээ бичнэ
- Үнэ(НӨТ-гүй)- Программ дундаж өргийн аргаар тооцоолол хийж зарлага хийж байгаа хугацааны өртөг дүн гарч ирнэ. Энэ үнийг гараас засварлах боломжгүй
- Дараагийн барааны нэрийг гүйлгээ хийх цонхонд оруулахдаа компьютерын гарны Down товчыг дарна.
- Хэвлэх товчийг даран шаардлагатай анхан шатны баримтыг авна уу