Зөвлөгөө
5. Хөнгөлөлтийн тохиргоо/Бараа материал/
Хөнгөлөлтийн тохиргоог хөнгөлөлтийн карт эсвэл барааны нэр төрөл дээр гэсэн хоёр сонголтоор тохируулах боломжтой
Хөнгөлөлийн карт
- Бонус цуглуулах карт-Худалдан авалтын үнийн дүн нэмэгдэх тусам картын хөнгөлөлтийн хувь тасралтгүй нэмэгдэнэ. Хадалдан авалт хийхдээ бонус картыг ашиглаж, бонус оноог худалдан авалтаас хасаж ашиглана
- Шатлалаар өсөж буурах карт-Карт ашиглалтын хугацаанаас хамаарч картын хөнгөлөлтийн хувь өөрчлөгдөнө. Карт ашиглалтын хугацаа ХА-н интервал дотор байвал худалдан авалтын үнийн дүн болон хөнгөлөлтийн хувь нэмэгдэнэ. Карт ашиглалтын хугацаа ХА-н интервалаас их байх тусам худалдан авалтын үнийн дүнд өөрчлөлт орохгүй ч хөнгөлөлтийн хувь өмнөх шатруу буурна.
- Тогтмол хувиар хөнгөлөгдөх карт-Худалдан авалт бүр дээр тогтмол хувиар хөнгөлөгдөнө.
- Мөнгөн дүнгээр хөнгөлөх-Худалдан авалт бүр дээр мөнгөн дүнгээр хөнгөлнө. Өдөрт нэг удаа ашиглах эсвэл тасралтгүй ашиглах боломжтой.
Бараа материал дээрх хөнгөлөлт
- Барааны нэр төрөл дээр хөнгөлөлт тохируулах
- Хөнгөлөлт урамшууллын тохиргоогоор хөнгөлөлт тохируулах-Энэ тохиргоонд олон төрлийн хөнгөлөлтийг огнооны хязгаарлалттай, барааны худалдан авалтын тоос шалтгаалсан, урамшуулалд сонголтоор бараа хөнгөлөх гэх олон сонголтыг тохируулж болно