Мэдээ мэдээлэл
Цахим ном уншигч гэж юу вэ?

Технологи хөгжих тусам бидний хэрэглэдэг зүйлс дижитал хэлбэрт шилжин илүү жижиг, илүү ухаалаг болж эхэлсэн билээ. Үүний тод жишээ нь хэдэн мянган номыг багтаадаг ч ганцхан дэвтэрний хэмжээтэй цахим ном уншигч eReader юм. Цахим ном уншигчийн ухаалаг утас эсвэл компьютероос ялгарах гол шинж нь цэнэгээ хадгалах хугацаа, нүдэнд хор уршиг багатай дэлгэц, хэрэглэхэд хялбар байдал нь юм.
Мэдээж гар утасны адилаар хүчин чадал, зориулалт нь хэдэн мянган төрөл, загварын цахим ном уншигч бий. Тийм ч учраас цахим ном худалдан авахыг хүсэж байвч яг ямар загварыг нь авахаа төдийлөн сайн мэдэхгүй байх тохиолдол элбэг.
Цахим ном уншигч худалдан авахдаа юуг анхаарах тухайд товчхон зөвлөгөө хүргэе.
- Дэлгэцийн гэрэл. Юуны өмнө бүх цахим ном уншигч дэлгэцийн гэрэлтэй байдаггүйг санах хэрэгтэй. Иймд хэрэв та гэрэлгүй орчинд ном уншихыг хүсэж байгаа бол өөр дээрээ гэрэлтэй загварыг худалдаж авбал дээр.
- Үйлдвэрлэгч. Цахим ном уншигч үйлдвэрлэлээрээ Амазон, Kobo зэрэг компаниуд тэргүүлдэг. Үйлдвэрлэгч компаниас хамаараад тухайн уншигчийн үйлдлийн систем болон ном татаж суулгах арга зам нь өөр, өөр байна. Энгийнээр бол Андройд болон iOS утсанд байдаг шиг системийн ялгаа цахим ном уншигчдад мөн бий.
- Бусад. Шинээр цахим ном уншигч худалдан авахаасаа өмнө дээр дурдагдсан хоёроос гадна цэнэгээ барих хугацаа, ус болон тоосны хамгаалалт зэргийг нягтлаарай.