Зөвлөгөө
9. Борлуулалт/Бараа материал/
Борлуулалт
Бараа материалыг цэвэр борлуулалт хийгдэнэ. Энэ гүйлгээгээр хийгдсэн бүх гүйлгээнүүд борлуулалтыг орлогыг баланст нэмэгдүүлнэ.
- Кредит данс – Бараа материалыг бэлэн мөнгөөр худалдан авч байгаа бол Мөнгөн хөрөнгийн данс харин өөр төлбөрийн хэлбэрээр авч байгаа бол тооцооны данс сонговол тохиромжтой. Шинэ данс нэмэхээр бол Ctrl+N товчийг дарна.
- Нийлүүлэгч - Барааг нийлүүлж байгаа нийлүүлэгчийн нэрийг сонгоно. Шинэ харилцагч нэмэхээр бол Ctrl+N товчийг дарна.
- Баримтын дугаар - Баримтын дугаарыг заавал оруулах шаардлагатай. Хэд дэх баримт болохыг мэдэхгүй байгаа бол Өмнөх гэсэн товчыг дарж өмнөх баримтынхаа дугаарыг харж болно./Автомат баримтын дугаарлалттай ашиглах тохиргоотой бол шаардлагагүй/
- Төлөх нөхцөл- Төлөх нөхцөлийг авлага өглөг үүсэж байгаа үед сонгох ба энэ нь насжилтын тайлан гарахад хамаарна./Ерөнхий-Лавлах мэдээлэлд оруулсан мэдээллээс сонгогдоно./
- Валют, ханш – Валютаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд валютаа сонгон тухайн өдрийн ханшийг оруулж өгнө
- Салбар, барааны тасаг, няравийн нэр, барааны ангилал нь тухайн барааг сонгоход хялбар болгоно
- Гүйлгээний ангилал – Гүйлгээний ангилал сонгож өгснөөр журналаас орлого, зардлын гүйлгээг ялгаж харах боломжийг бүрдүүлж өгнө. /Ерөнхий-Лавлах мэдээлэлд оруулсан мэдээллээс сонгогдоно./
- Барааны тасаг- Борлуулалт хийх бүртгэлтэй барааны данс сонгоно
- Барааны код/нэр – Борлуулалт хийх барааны нэрийг сонгож тоо хэмжээ бичнэ
- Үнэ(НӨАТ-тэй)- Борлуулалт хийх үнэ гарна. Энэ үнийг гараас засварлах боломжтой
- НӨТ - Тухайн бараа нь нөт-тэй гүйлгээ бол нөт гэсэн баганад √ тавьж өгснөөр автоматаар нөт-тэй гүйлгээ хийж журнал автоматаар бодогдоно.
- Журнал- Энэ падааны нийт журналын бичилтүүд харагдана.
- Хэвлэх товчийг даран шаардлагатай анхан шатны баримтыг авна уу
Санхүүгийн бус борлуулалт буюу үнийн санал гаргах
Борлуулалтын гүйлгээ хийхтэй адил баримт шивэгдэнэ. Ялгаатай тал нь энэ гүйлгээг хийхэд тухайн барааны бодит үлдэгдлээс хасагдахгүй, ямар нэгэн дансны бичилт үүсэхгүй бөгөөд, гүйлгээг баталсан тохиолдолд бодит үлдэгдлээс хасагдаж, дансны бичилт үүснэ