Зөвлөгөө
6. Барааны орлого /Бараа материал/
Бараа материалын орлого
Бараа материалын худалдан авалтын мэдээлэл бүртгэгдэж анхан шатны баримт хэвлэх, үнэ өөрчлөх, шинээр бараа материал бүртгэх, мэйлээр илгээх үйлдлүүд хийгдэнэ.
- Кредит данс – Бараа материалыг бэлэн мөнгөөр худалдан авч байгаа бол Мөнгөн хөрөнгийн данс харин өөр төлбөрийн хэлбэрээр авч байгаа бол тооцооны данс сонговол тохиромжтой.. Шинэ данс нэмэхээр бол Ctrl+N товчийг дарна.
- Нийлүүлэгч - Барааг нийлүүлж байгаа нийлүүлэгчийн нэрийг сонгоно. Шинэ харилцагч нэмэхээр бол Ctrl+N товчийг дарна.
- Баримтын дугаар - Баримтын дугаарыг заавал оруулах шаардлагатай. Хэд дэх баримт болохыг мэдэхгүй байгаа бол Өмнөх гэсэн товчыг дарж өмнөх баримтынхаа дугаарыг харж болно./Автомат баримтын дугаарлалттай ашиглах тохиргоотой бол шаардлагагүй/
- Төлөх нөхцөл- Төлөх нөхцөлийг авлага өглөг үүсэж байгаа үед сонгох ба энэ нь насжилтын тайлан гарахад хамаарна./Ерөнхий-Лавлах мэдээлэлд оруулсан мэдээллээс сонгогдоно./
- Валют, ханш – Валютаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд валютаа сонгон тухайн өдрийн ханшийг оруулж өгнө
- Салбар, барааны тасаг, няравийн нэр, барааны ангилал нь тухайн барааг сонгоход хялбар болгоно
- Гүйлгээний ангилал – Гүйлгээний ангилал сонгож өгснөөр журналаас орлого, зардлын гүйлгээг ялгаж харах боломжийг бүрдүүлж өгнө. /Ерөнхий-Лавлах мэдээлэлд оруулсан мэдээллээс сонгогдоно./
- Барааны тасаг- Орлого авах бүртгэлтэй барааны данс сонгоно
- Барааны код/нэр – Орлого авах барааны нэрийг сонгох. Шинэ бараа материалын нэмэхээр бол Ctrl+N товчыг дарна. Дараагийн барааны нэрийг гүйлгээ хийх цонхонд оруулахдаа Keyboard-ны Down (доошоо заасан сум) товчыг дарна.
- НӨТ - Тухайн бараа нь нөт-тэй гүйлгээ бол нөт гэсэн баганад √ тавьж өгснөөр автоматаар нөт-тэй гүйлгээ хийж журнал автоматаар бодогдоно.
- Хэвлэх товчийг даран шаардлагатай анхан шатны баримтыг авна уу
Бараа орлого эксэлээс татах /Татах гэж байгаа данс болон агуулахад барааны бүртгэл заавал бүртгэгдсэн байх ёстой/
Барааны орлогын тайлан
Хүгацаа тохируулах орлогоор авсан бараа материалын тайлан харах боломжтой