Зөвлөгөө
1. Лавлах мэдээлэл, няравт харгалзах данс тохируулах
Бараа материалын нягтлан бодох бүртгэлийн албан ёсны гүйлгээнүүд хийх ба шаардлагатай анхан шатны баримтуудыг гарган авах, программаас мэйлээр илгээх, барааны нэр төрлөөр и-баримт илгээх, тооллого болон харилцагчийн тооцоо, борлуулалтын шинжилгээг харан дүгнэлт хийх, бараа материалын тайлангуудыг харах бүрэн боломжтой.
Бараа материалын лавлах мэдээлэл
Лавлах мэдээллүүд барааны нэр төрөл шинээр бүртгэх болон гүйлгээ тайланг шүүн гаргахад ашиглагдах болно.
- Хэмжих нэгж – Шинэ бараа материал бүртгэхдээ тухайн барааны хэмжих нэгжийг сонгож өгнө.
- Ангилал - Шинэ бараа материал бүртгэхдээ тухайн барааны хэмжих ангиллыг сонгож өгнө. Цаашид тайлан шүүхэд ашиглагдана. /Эксэлээс бараа материалын нэр төрөл татахад автоматаар бүртгэгдэнэ/
- Үйлдвэрлэсэн фирм болон барааны загвар - Шинэ бараа материал бүртгэхдээ нэр төрөл цонхонд тухайн барааны үйлдвэрлэсэн фирм болон барааны загварыг сонгож өгнө.Цаашид тайлан шүүхэд ашиглагдана.
- Байршил агуулах– Бараа материалын нэр төрөл цонхонд тухайн барааны агуулахын сонгоно. Цаашид тайлан шүүхэд ашиглагдана.
- Агуулахын нярав - Шинэ бараа материал бүртгэхдээ тухайн барааны нярав сонгож өгнө. Цаашид тайлан шүүхэд ашиглагдана.
Рестораны посын систем ашигладаг бол доорх тохиргоонуудыг тохируулна
- Рестораны танхим- Рестораны танхимуудаа оруулж өгнө.
- Рестораны ширээний бүртгэл- Рестораны танхимуудын ширээний дугаарыг оруулж өгнө.
- Рестораны гал тогоо- Хоолны төрлөөс хамаараад аль гол тогооруу захиалгын билл явуулах тохиргоо
Няравт харгалзах данс
Тухайн бараа материалын няравт харгалзах данс бүртгэснээр бараа материал бүртгэх ажлыг хөнгөвчилж өгдөг. Мөн барааг бүртгэхдээ буруу данс сонгохоос сэргийлнэ.