Зөвлөгөө
2. Бараа материал шинээр бүртгэх /Бараа материал/
Бараа материал шинээр бүртгэхдээ бараа материалын жагсаалтыг ашиглана. Бараа материалын жагсаалтаас тухайн барааг устгах, засах, шинээр нэмэх, хайх болон холбогдох гүйлгээ журнал тайлан руу шилжин орох, үнийн өөрчлөлт хийх ба барааны эхний үлдэгдлийг хялбар оруулах боломжтой. Тайлант хугацааны шинэ бараа материалын эхний үлдэгдэл болон нэгж өртгийг 0-ээр бүртгэнэ. Балансын задаргаа үлдэгдэлд бүртгэж байгаа бол баланст тусгагдсан тоо хэмжээ болон нэгж өртгийг оруулж бүртгэнэ.
- Барааны нэр - Барааны нэрийг гараас бичиж оруулна.
- Баркод - Барааны ашиглах кодыг оруулна. Хэрэв код ашигладаггүй бол кодыг заавал оруулах шаардлагагүй.
- Төрөл – Тухайн нэр бүхий бараа нь ямар төрлийн бараа болохыг сонгоно
- Ангилал – Барааны аль ангилалд орохыг сонгож өгнө /Бараа материалын лавлах мэдээлэлд бүртгэгдсэн бол сонгогдоно/
- Хэмжих нэгж – Барааны хэмжих нэгжийг сонгож өгнө /Бараа материалын лавлах мэдээлэлд бүртгэгдсэн бол сонгогдоно/
- Савлалтын тоо- Барааны савлагааг бичиж өгнө.
- Нярав- Тухайн бараа материалыг хариуцаж буй нярвын нэрийг (Агуулахын нярав)-т оруулсан нэрээс сонгоно.
- Хөрөнгийн данс- Барааны харьяалагдах дансыг сонгоно.
- ББӨ, Орлого, Хөнгөлөлтийн данс- Няравт харгалзах данс тохируулсан бол сонгогдоно. Тохируулаагүй бол нэг бүрчлэн тохирох дансыг сонгоно
- Зарах үнэ – Тухайн барааны борлуулах үнийг оруулж өгөх
- Эхний үлдэгдэл - 0 тоо хэмжээгээр бүртгэнэ. Балансын задаргаа үлдэгдэл бүртгэж байгаа бол баланст тусгагдсан материалын эхний үлдэгдлийн тоо ширхгийг оруулна
- Нэгжийн өртөг, Нийт өртөг- 0 дүнгээр бүртгэнэ. Балансын задаргаа үлдэгдэл бүртгэж байгаа бол баланст тусгагдсан материалын нэгж өртгийг оруулна.
- Сериал №- Тухайн бараа серийг оруулж өгөхөөс гадна дахин өөр сери нэмэгдэхэд тухайн бүртгэсэн бараан дээрээ сериал№-оо нэмж бүртгэнэ. /энэ бүртгэл зөвхөн эмийн бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагад хамаатай/
- Дуусах хугацаа- Сериал №-ийн дуусах хугацааг оруулна.
- Хөнгөлөлт– Хувь хэмжээг оруулж өгнө.
- Бөөний үнэ, бөөний тоо - Бараа материалын тодорхой тоо хэмжээг бөөний үнээр худалдаалах тохиолдолд бөөний үнээр худалдах тоог бөөний тоо хэсэгт, худалдах бөөний үнийг бөөний үнэ хэсэгт оруулна.
- Нийлүүлэгч- Тухайн барааны нийлүүлэгчийг сонгож өгч болно.(Харилцагчийн мэдээллээс сонгоно)
- Үйлдвэрлэсэн улс, загвар, үйлдвэрлэсэн фирм – шаардлагатай үед сонгож өгөх ба тайлангаар шүүн харах боломжийг бүрдүүлсэн
- Нэгдсэн ангилал– И-баримт гаргах ангилалын кодын сонгоно./Программ и-баримтад холбуулсан бол сонгоно/
- Шинж чанар- Барааны лавлахад бөглөсөн мэдээллүүдээс сонгоно.
- Дотоод код – Автоматаар программ кодлох ба кодыг гараас оруулах боломжтой
- Орлогодох үнэ- Тогтмол үнээр орлого авдаг бол үнэ бичиж болно./Шаардлагагүй бол бичихгүй/
- Идэхгүй болгох сонголтыг хийвэл бараа материалын гүйлгээ хийх тохиолдолд тухайн бараа гарч ирэхгүй./Үлдэгдэлтэй барааг идэвхгүй болгож болохгүй/