Зөвлөгөө
7. Барааны импортын орлого
Импортын татан авалтын гүйлгээ
Гаалиийн мэдүүлэгт тусгагдсан барааны бүртгэл хийгдэж анхан шатны баримт хэвлэх, үнэ өөрчлөх, шинээр бараа материал бүртгэх, мэйлээр илгээх үйлдлүүд хийгдэнэ.
- Кредит данс – Бараа материалыг бэлэн мөнгөөр худалдан авч байгаа бол Мөнгөн хөрөнгийн данс харин өөр төлбөрийн хэлбэрээр авч байгаа бол тооцооны данс сонгоно. Шинэ данс нэмэхээр бол Ctrl+N товчийг дарна.
- Нийлүүлэгч - Барааг нийлүүлж байгаа нийлүүлэгчийн нэрийг сонгоно. Шинэ харилцагч нэмэхээр бол Ctrl+N товчийг дарна.
- Баримтын дугаар - Баримтын дугаарыг заавал оруулах шаардлагатай. Хэд дэх баримт болохыг мэдэхгүй байгаа бол Өмнөх гэсэн товчыг дарж өмнөх баримтынхаа дугаарыг харж болно./Автомат баримтын дугаарлалттай ашиглах тохиргоотой бол шаардлагагүй/
- Төлөх нөхцөл- Төлөх нөхцөлийг авлага өглөг үүсэж байгаа үед сонгох ба энэ нь насжилтын тайлан гарахад хамаарна./Ерөнхий-Лавлах мэдээлэлд оруулсан мэдээллээс сонгогдоно./
- Валют, ханш – Валютаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд валютаа сонгон тухайн өдрийн ханшийг оруулж өгнө
- Салбар, барааны тасаг, няравийн нэр, барааны ангилал нь тухайн барааг сонгоход хялбар болгоно
- Гүйлгээний ангилал – Гүйлгээний ангилал сонгож өгснөөр журналаас орлого, зардлын гүйлгээг ялгаж харах боломжийг бүрдүүлж өгнө. /Ерөнхий-Лавлах мэдээлэлд оруулсан мэдээллээс сонгогдоно./
- Барааны тасаг- Орлого авах бүртгэлтэй барааны данс сонгоно
- Барааны код/нэр – Орлого авах барааны нэрийг сонгох. Шинэ бараа материалын нэмэхээр бол Ctrl+N товчыг дарна. Дараагийн барааны нэрийг гүйлгээ хийх цонхонд оруулахдаа Keyboard-ны Down (доошоо заасан сум) товчыг дарна.
- Тоо хэмжээг оруулж өгнө үү
- Суурь үнэ-Гаалийн мэдээдүүлэг дээр тусгагдсан суурь нийт үнийг оруулна
- Худ үнэ-Нийлүүлэгч байгууллагатай тооцоо үүсгэсэн нийт үнийг оруулна
- Тээвэр, бусал үнэ-Гаалийн мэдүүлэг дээр тусгагдсан тээврийн зардал болон бусад зардлыг оруулна
- Зардал(Монголд)-Гаалийн мэдүүлэгт тусгагдаагүй зардлуудыг Зардал(Монголд) бичнэ. /Энэ зардал гаалийн татвар болон нөат-д нөлөөлөхгүй/
- Албан татвар болон АТ-ын хувийг оруулж өгнө үү
- Гааль болон Тээврийн дансыг сонгож өгснөөр тухайн данстай харьцсан дансны бичилт үүснэ.
- Гаалийн мэдүүлэг дээр тээврийн зардлаас НӨАТ тооцсон бол Тээврийн зардлаас НӨАТ тооцох хэсгийг сонгож шинэчлэх товч дарна.
- Журнал- Энэ падааны нийт журналын бичилтүүд харагдана.
- НӨТ - Тухайн бараа нь нөт-тэй гүйлгээ бол нөт гэсэн баганад √ тавьж өгснөөр автоматаар нөт-тэй гүйлгээ хийж журнал автоматаар бодогдоно.
- Хэвлэх товчийг даран шаардлагатай анхан шатны баримтыг авна уу