Мэдээ мэдээлэл
6. Үндсэн хөрөнгө капиталжуулах
Үндсэн хөрөнгө капиталжуулах

- Кредит данс - Үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулалт оруулж байгаа данс сонгож өгнө.
- Салбар, хөрөнгийн данс, эд хариуцагч, байршил нь тухайн хөрөнгийг сонгоход илүү хялбар болно. Гүйлгээний ангилалд тохирох ангилал сонгоно
- Хөрөнгийн нэр- Капиталжуулах хөрөнгийн нэрийг сонгоно
- Тоо хэмжээ - Тухайн хөрөнгийн үлдэгдэл тоо хэмжээ автоматаар гарч ирнэ
- Нэгжид ноогдох дүн- Нэгж хөрөнгийн капиталжуулах дүн тавьж өгснөөр нийт капиталжуулах дүн автоматаар бодогдоно,
- Ашиглах жил – Анхны ашиглах жил дээр нэмж ашиглах жилийн нийлбэрийг оруулна. /Жишээ нь А хөрөнгө 5 жил ашиглах хөрөнгө. Нэмээд 2 жилээр капиталжуулалт хийж байгаа бол ашиглах жилд 7 гэж бичнэ /
- Нэгж үлдэх өртөг – Нэгж үлдэх өртөг шинэчлэх бол оруулна
- Нэгж хуримтлагдсан элэгдэл – Гүйлгээ хийгдэж байгаа хугацааны хуримтлагдсан элэгдлийн дүнг харуулна. /Капиталжуулалт хийж байгаа үед нэгж хуримтлагдсан дүнг 0 болгоно/
- Хэвлэх дарж анхан шатны баримт хэвлэнэ