Мэдээ мэдээлэл
5. Үндсэн хөрөнгө борлуулах
Үндсэн хөрөнгө борлуулах
Үндсэн хөрөнгийн цэвэр борлуулалтын гүйлгээ хийгдэнэ. Үлдэх өртөг дүнгээс их бага дүнгээр борлуулж байгаа тохиолдолд үндсэн хөрөнгө бүртгэхэд сонгосон ҮХ-ийн олз гарз дансанд автоматаар дансны бичилт үүснэ.
- Дебет данс - Үндсэн хөрөнгийг бэлэн мөнгөөр борлуулж байгаа бол мөнгөн хөрөнгийн данс харин зээлээр борлуулж байгаа бол авлагын данс сонговол тохиромжтой
- Худалдан авагч- Хөрөнгийг борлуулж байгаа байгууллагын нэрийг сонгоно. Шинэ харилцагч бол Ctrl+N товчийг дарж бүртгэх боломжтой
- Салбар, хөрөнгийн данс, эд хариуцагч, байршил нь тухайн хөрөнгийг сонгоход илүү хялбар болно. Тухайн хөрөнгийн эдгээр мэдээллийг бүрэн мэдэхгүй бол сонгохгүй байж болно
- Хөрөнгийн нэр - Борлуулах хөрөнгийн нэрийг компьютерын гарын Down товчийг дарж шинэ мөр үүсгэн хөрөнгийн нэрийг бичиж сонгоно. Дараагийн хөрөнгийн нэрийг компьютерын гарын Down товчийг дарж хайна.
- Хэмжээ - Борлуулж байгаа тоо хэмжээг бичнэ
- Үнэ(НӨТ)-тэй - Хөрөнгө борлуулж байгаа нэгж үнийг бичнэ. НӨАТ-тэй борлуулалт бол НӨТ гэсэн сонголтын сонгоно
- Хэвлэх дарж анхан шатны баримт хэвлэнэ