Мэдээ мэдээлэл
3. Үндсэн хөрөнгө орлогоор авах
Үндсэн хөрөнгө орлогын гүйлгээ
Үндсэн хөрөнгийн жагсаалтад орлого авах хөрөнгөө бүртгэсний дараа орлогын гүйлгээ хийгдэнэ. Орлогоор авч байгаа хөрөнгийн бүртгэлд эхний үлдэгдэл, нэгж өртөг, хуримтлагдсан элэгдэл, үлдэх өртгийг заавал 0 гэсэн утгаар бөглөж үндсэн хөрөнгийн орлогоор тоо хэмжээ болон өртөг дүнг нэмэгдүүлэхийг анхаарна уу
- Кредит данс - Үндсэн хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдан авч байгаа бол мөнгөн хөрөнгийн данс харин зээлээр авч байгаа бол өглөгийн данс сонгоно.
- Нийлүүлэгч - Хөрөнгийг худалдан авч байгаа байгууллагын нэрийг сонгоно. Шинэ харилцагч бол Ctrl+N товчийг дарж бүртгэх боломжтой
- Салбар, хөрөнгийн данс, эд хариуцагч, байршил нь тухайн хөрөнгийг сонгоход илүү хялбар болно. Тухайн хөрөнгийн эдгээр мэдээллийг бүрэн мэдэхгүй бол сонгохгүй байж болно
- Хөрөнгийн нэр - Орлого авах хөрөнгийн нэрийг компьютерын гарын Down товчийг дарж шинэ мөр үүсгэн хөрөнгийн нэрийг бичиж сонгоно. Дараагийн хөрөнгийн нэрийг компьютерын гарын Down товчийг дарж хайна.
- Хэмжээ - Худалдан авсан тоо хэмжээг бичнэ
- Үнэ(НӨТ)-тэй - Хөрөнгө худалдан авч байгаа нэгж үнийг бичнэ. НӨАТ-тэй худалдан авалт бол НӨТ гэсэн сонголтын сонгоно
- Нэгж хуримтлагдсан элэгдэл – Элэгдүүлсэн үндсэн хөрөнгийг худалдан авч байгаа тохиолдолд хуримтлагдсан элэгдлийн дүнг оруулна.
Орлогоор авсан хөрөнгийг хариуцсан ажилчдад харгалзуулах боломжтой
Орлогын гүйлгээ дээр байгаа ажилчдад дарж орлогоор авсан хөрөнгийг хариуцан авч байгаа ажилтанд тоо хэмжээгээр нь холбож өгөх боломжтой