Зөвлөгөө
13. Бараа материалын тайлангууд
Дэлгэрэнгүй тайлан товчоо
Тайлан товчооны онцлог нь бараа материалын эхний үлдэгдэл, орлого, зарлага эцсийн үлдэгдэлийг нэг тайланд харуулж барааны өртгийг дундаж өртгийн аргаар бодож тусгай баганад харуулна. Тайланг худалдах үнээр, өртгөөр мөн зэрэгцүүлж харах боломтой.

Дэлгэрэнгүй бүртгэл
Тухайн данс дээр бүртгэлтэй нэг барааны орлого, зарлага, шилжүүлэг, тооллого гэх мэт бүртгэлийг дэлгэрэнгүй байдлаар харна. Мөн гүйлгээг засварлах боломжтой. Барааны тасаг, бараа материалын нэр сонгож шүүх хугацаа тохируулж бодуулна.

Худалдан авалтын дэвтэр
Худалдан авалтын дэвтрээр НӨАТ-ын авлага үүссэн бүх баримтууд харагдана. Төрөл ''БМ'' гэвэл бараа материалын гүйлгээ, ''ЕЖ'' гэвэл дансны бичилтээс үүссэн гүйлгээ гэсэн үг.

Борлуулалтын дэвтэр
Борлуулалтын дэвтрээр НӨАТ-ын өглөг үүссэн бүх баримтууд харагдана. Төрөл ''БМ'' гэвэл бараа материалын гүйлгээ, ''ЕЖ'' гэвэл дансны бичилтээс үүссэн гүйлгээ гэсэн үг.

Барааны үлдэгдлийн тайлан
Шүүсэн хугацаан дахь үлдэгдлийг өртгөөр, худалдах үнээр мөн нэр төрлөөр харуулна. Бараа материалын үлдэгдэл тоо болон үнийн дүнгийн хамт харуулна. Үлдэгдэл байхгүй, хасах үлдэгдэл, зарах үнэ 0 бараа материалыг өнгөөр ялгаж харуулна. Зөвхөн үлдэгдэлтэй гэсэн сонголт нь хасах үлдэгдэлтэй барааг харуулахгүй гэсэн үг. Үлдэгдэлгүй бараагаар гүйлгээ хийх боломжгүй байдаг. Тайланд хасах үлдэгдэлтэй гарсан бол гүйлгээ хийгдсэний дараа хөдөлгөөн хийгдсэн гэсэн үг.

Дуусах хугацааны тайлан
Барааны бүртгэлд дуусах огноог бүртгэсэн бол энэ тайланг ашиглана. Хугацаа дууссан барааг өнгөөр ялгаж харуулна. Дуусах хугацааны хоног оруулж тайланг шүүж сонголтоор хэвлэж болно.
