Мэдээ мэдээлэл
2. Үндсэн хөрөнгийн бүртгэл
Үндсэн хөрөнгийн бүртгэл
Үндсэн хөрөнгийн жагсаалтаас үндсэн хөрөнгийг устгах, засах, шинээр нэмэх, хайх болон холбогдох гүйлгээ журнал болон тайлан руу шилжин орох боломжтой.
Үндсэн хөрөнгийн бүртгэлд мэдээллийг дэлгэрэнгүй оруулж дансуудтай холбох ба жагсаалт гаргах, үндсэн хөрөнгөтэй холбоотой мэдээлэл болон зургийг оруулах ба ангилал, байршил, эд хариуцагч, дансуудыг тохируулж өгнө.
Шинээр үндсэн хөрөнгө бүртгэхдээ
Үндсэн хөрөнгө- Хөрөнгийн жагсаалт- Үндсэн хөрөнгө- Шинэ гэж бүртгэл үүсгэнэ
Эхлэлтийн балансын задаргаа үлдэгдэл бүртгээгүй тохиолдолд эхний үлдэгдэл, нэгж өртөг, хуримтлагдсан элэгдэл, үлдэх өртгийг заавал 0 гэсэн утгаар бөглөж үндсэн хөрөнгийн орлогоор тоо хэмжээ болон өртөг дүнг нэмэгдүүлнэ.
- Хөрөнгийн нэр- Хөрөнгийн нэрийг гараас бичиж оруулж өгнө. Хөрөнгийн нэрийг англи, орос хэлээр оруулах боломжтой.
- Хөрөнгийн код, Ангилал- Хөрөнгийн лавлах мэдээлэлд оруулсан ангиллаас тухайн хөрөнгийн харьяалагдаж буй ангиллыг сонгох ба ингэхэд хөрөнгийн код өөрөө сонгогдон орж ирнэ. Хөрөнгийн кодыг мөн гараас засварлаж болно.
- Серийн дугаар – Үндсэн хөрөнгийн серийн дугаарыг гараас бичиж оруулна. Заавал бичих шаардлагагүй.
- Эд хариуцагч –Хөрөнгийн лавлах мэдээлэлд оруулсан эд хариуцагчийн нэрнээс тухайн хөрөнгийг хариуцаж байгаа эд хариуцагчийн нэрийг сонгоно.
- Байршил- Хөрөнгийн лавлах мэдээлэлд оруулсан байршлын мэдээллээс тухайн хөрөнгийг хариуцаж байгаа эд хариуцагчийн нэрийг сонгоно.
- Хөрөнгө, хуримтлагдсан элэгдэл, олз, гарзын данс- Дансны жагсаалтаас тухайн үндсэн хөрөнгийн харгалзах дансуудыг сонгоно тохиргоо хийнэ.
- Эхний үлдэгдэл– Хөрөнгийн эхний үлдэгдлийн тоо ширхгийг оруулна. Тайлант хугацаанд орлогоор авч байгаа бол 0 утгаар бөглөнө
- Нэгжийн өртөг – Хөрөнгийн нэгжийн өртгийг оруулж өгнө Тайлант хугацаанд орлогоор авч байгаа бол 0 утгаар бөглөнө
- Нийт өртөг – Хөрөнгийн тоо ширхэг болон нэгжийн өртгийг оруулж өгснөөр автоматаар үржигдэн гарна.
- Хуримтлагдсан элэгдэл- Хөрөнгийн эхлэлтийн баланс дахь хуримтлагдсан элэгдлийн дүнг оруулна.
- Нэгж үлдэх өртөг - Хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусахад үлдэх өртгийг оруулна Тайлант хугацаанд орлогоор авч байгаа бол 0 утгаар бөглөнө
- Ашиглах жил – Нягтлан бодох бүртгэлийн дагуу ашиглах жилийг үнэн зөв оруулж өгснөөр элэгдлийн хувь автоматаар гарч ирнэ.
- Элэгдэл бодох арга - Элэгдэл бодох аргыг дараах 4 аргаас сонгож өгнө.
- Элэгдэл бодох огноо – Элэгдэл бодох огноог оруулж өгснөөр тухайн оруулж өгсөн огнооноос эхэлж элэгдэл тооцно.
- Хөрөнгийн зураг оруулах - Аль талаас зураг оруулах сонголтоо сонгож MOUSE –ны баруун товчийг дарж зураг оруулах, устгах боломжтой. Зургийг томоор харах бол зураг томруулах команд дээр томруулан харах боломжтой.