Мэдээ мэдээлэл
1. Цалин лавлах мэдээлэл
Цалин лавлах мэдээлэл
Цалин бодох ба цалинтай холбоотой нягтлан бодох бүртгэлийн журнал автоматаар үүснэ. Түүнчлэн цалингийн баримт болон тайлангуудыг орон тоо, хэлтэс тасаг ажилтнаар харах боломжтой. Цалинг бодохын өмнө цалин бодохтой холбоотой анхан шатны бүхий л мэдээллийг оруулах шаардлагатай.
Хэлтэс тасаг оруулах
Байгууллагын хэлтэс тасгуудын нэрсийг оруулна. Оруулахдаа мөн адил INSERT болон доошоо сумыг дарж оруулна. Мэдээллээ устгахдаа CTRL+Delete товч дарна. Цалин бодоход автоматаар дансны бичилт програмаас бичигдэх юм. Энэхүү бичилтэнд Олгохоор тооцсоны цалингийн зардал аль дансруу бичигдэхийг зааж өгнө. Мөн байгууллагаас төлдөг НДШ-ийн зардлын данс аль дансанд бичигдэхийг тохируулж өгнө.
