Программыг олон хэрэглэгч ашиглаж байгаа тохиолдолд хэрэглэгч тус бүрд өөрийн гэсэн нэвтрэх нэр, нууц үг ашиглан орж болно. Ингэснээр программ хэрэглэгчид бие биеийнхээ хийсэн гүйлгээг засварлах, устгах зэрэг үйлдлээс хамгаалан. Мөн тухайн хэрэглэгчийн ажил үүргийн хуваариас шалтгаалан зөвхөн хэрэглэгдэх цэс, данс зэргийг тохируулан өгч болно. /Хэрэглэгчийн эрхийг зөвхөн Admin эрхтэй хүн тохируулна/
- Хэрэглэгчийн нэр- Программд нэвтрэх нэрээ оруулна. Нэр нь латин байж болно
- Нууц үг- Тухайн нэвтрэх эрхэнд зориулсан нууц үгээ оруулна. 8 тэмдэгтээс бүрдэх ба том жижиг үсэг ялгана
- Нууц үгийг батлах- Нууц үг гэсэн нүдэнд хийснээ давтан хийнэ
- Эрхийн түвшин- Тухайн хэрэглэгчид ашиглагдах цэсүүдийг сонгож өгнө
- Нэмэлт- Тухайн хэрэглэгчийн эрхийг нарийвчлан хязгаарлах боломжтой.
