Дансны төлөвлөгөө хэсэгт данс шинээр нэмэх, дэд данс үүсгэх, дансны нэр болон код өөрчлөх, эхлэлтийн баланс оруулах үйлдлүүд хийгдэнэ. Цаашид тухайн байгууллагын гүйлгээ хийгдэх дансны төлөвлөгөө учир гүйлгээ хийж эхлэхээс өмнө дансны кодыг өөрчилж өөрийн байгууллагадаа тохируулж засах боломжтой байна.
- Дансны код- Дурын тоо байж болно урт нь 12 тэмдэгт
- Төрөл: Тухайн данс ямар төрөл байхаас хамаарч сонгогдох боломжтой тайлангийн үзүүлэлт гарна.
- Дансны нэр- Дурын байж болно урт нь 30 тэмдэгт
- Эхлэлтийг баланс- Тайлангийн эхний үлдэгдэл оруулна /Программ ашиглаж эхэлж байгаа үеийн эхний үлдэгдлийг нэг удаа оруулна/
- Валют: Хэрэв тухайн данс валютын данс бол тохирох валютыг сонгоно. Төгрөгийн данс бол сонгох шаардлагагүй. /Гадаад валютад бүртгэл хийгдсэн бол сонгогдоно/
- Тайлангийн үзүүлэлт- Тухайн дансаар хийгдсэн гүйлгээнүүд санхүүгийн тайланд тусгагдах тул тайлангийн үзүүлэлтийг анхааралтай сонгоно уу
Дансны насжилтын тайлан ашиглах бол авлага, өглөгийн данс дээр насжилт тооцоолох тохиргоог сонгоно. Авлагын дансаар үүсэж буй нийт зээлийг хязгаарлах боломжтой байдаг бөгөөд зээлийн дээд хязгаар ашиглах тохиргоог сонгож зээлээр үүсгэх нийт үнийн дүнг бичиж өгнө.
Дансны нууцлах огноог ашиглах тохиргоотой үед /Компани мэдээлэлд тохируулна/ тухайн данс дээр огноо тавьж өгснөөр огнооноос өмнөх гүйлгээг хөдөлгөхгүй түгжинэ.
