Анхан шатны мэдээллүүдийг “Ерөнхий” цэсний холбогдох сонголтуудаар оруулах болно. Ерөнхий цэсээр оруулсан таны мэдээлэл цаашид санхүүгийн тайлан гарахад үндсэн суурь бааз болох учир мэдээллээ үнэн зөв оруулах нь нягтлан бодогч таны үүрэг юм.
Компаний мэдээлэл болон холбогдох тохируулга хийх
Өөрийн компаний шаардлагатай бүх мэдээ мэдээллүүдийг бүртгэж өгнө. Видеонд дурдагдаагүй хэсгийг текст хэлбэрээр оруулав.
- Архивлах үе: Та мэдээллийн сангаа ямар хугацаагаар архивлахаа гарч ирэх сонголтуудаас сонгож өгснөөр программ архивлах хугацаа болоход автоматаар архивлана. /Сервер буюу толгой компьютер дээр үйлчилнэ/
- Нууцлах огноо: Энэ нүдэнд огноог сонгосноор тухайн сонгосон хугацаанаас өмнөх бүх мэдээллийг өөрчлөх боломжгүй болно. Энэ талбарыг админ эрхтэй хэрэглэгч л өөрчлөх, засах боломжтой ба хэрэглэгч өөрөө хугацааг тохируулан.
- Өндөрлөх огноо: Энэ талбарт огноо сонгогдсон байвал тухайн хугацаанаас өмнөх мэдээлэл нууцлах огноотой адил засагдахгүй. Ялгаатай тал нь өндөрлөсөн огноог өөрчлөн засах боломжгүй. Нууцлах огноо, өндөрлөсөн огноог тавьж өгснөөр таныг санамсаргүй гүйлгээгээ устгах болон өөрчлөхөөс сэргийлэх тустай. Мөн нэг мэдээллийн сан дээр олон хэрэглэгч ажиллаж байгаа тохиолдолд ерөнхий эрхтэй хэрэглэгч нь өмнөх тайлан тэнцлийг аюулгүй найдвартай байлгах үүднээс тодорхой хугацаагаар өндөрлүүлэх нь зүйтэй. Хэрвээ өндөрлөсөн тохиолдолд дараа нь ямар нэг шаардлагаар өндөрлөгөөг арилгах болбол тус программын мэргэжилтнүүд рүү хандах хэрэгтэй.
- Салбарын нууцлах огноог ашиглах: Энэ тохиргоог идэвхжүүлснээр олон салбартай данс ашиглалтанд нууцлах огноогоор гүйлгээг хөдөлгөхгүй түгжинэ.
- Дансны нууцлах огноог ашиглах: Энэ тохиргоог идэвхжүүлснээр дансны төлөвлөгөө дээр байгаа данс тус бүр дээр өөр өөр огноог ашиглах боломжтой бөгөөд нууцалсан огноогоор тухайн дансны гүйлгээг хөдөлгөхгүй түгжинэ.
- Барааны эцсийн үлдэгдэл <0 болох гүйлгээг хориглоно: Энэ тохиргоо барааны үлдэгдэл (-) үлдэгдэлтэй болохоос сэргийлнэ.
- ЭМД-аар үйлчилгээ үзүүлдэг байгууллага бол ЭМД-с авах авлагын данс болон харилцагчийг сонгож өгснөөр борлуулалт хийх үед авлага үүснэ
- Цалин бэхлэх он сар өгснөөр тухайн өгсөн огнооноос өмнөх бодогдсон цалингийн мэдээллийг өөрчлөх боломжгүй болно. Бэхлэх хугацаанд оруулсан сар нь өөрөө түгжигдэх учраас хугацаагаа сайтар хянаж үзээрэй. Жишээ нь: бэхлэх он-2023, бэхлэх сар нь 1 гэж байвал 2023 оны 2 сар хүртлэх бүх хугацааны цалин хөдлөхгүй болно.
- Хөдөлмөрийн доод хэмжээ: Тухайн хугацааны мөрдөгдөж байгаа цалингийн доод хэмжээг оруулна. Хөдөлмөрийн доод хэмжээнээс бодогддог ажилчдын цалин автоматаар бодогдоно.
- Мэйл тохиргоо- Бүх баримтын мейлээр явуулах боломжтой. Мэйл явуулах хаягын тохирноо хийгдэнэ. /Gmail, Outlook, Office mail/
Салбар нэгжүүд
Салбар байгууллагын компаний нэр болон захирал, нягтлан бодогч, ТТД, регистр дугаар гэх мэт мэдээллүүдийг бүртгэнэ. Мөн салбар бүрийн нууцлах огноог өөр байх тохиолдолд нууцлах огноо тус бүрийг оруулж өгнө.
