Байгууллага нь өөрсдийн цалин бодох бодлогод үндэслэн цалингийн томъёог өөрчилж, тохируулга хийх боломжтой.
Ажилчдын цалинг бодохын тулд тухайн сарын ажлын хоногийг оруулна. Ажлын хоногийг оруулснаар цалингийн бодолтыг хийх үед өдөр хоног нь автоматаар татагдах бөгөөд үүнийг оруулаагүй тохиолдолд цалин бодогдохгүй. Урьдчилгаа болон сүүлийн цалин бодох огноогоор автомат дансны бичилт бичигдэх тул огноогоо анхааралтай сонгоно уу.
Урьдчилгаа цалин бодох
Урьдчилгаа цалин бодогдох он сар сонгоно. Үүнийг оруулахын тулд цонхны зүүн дээд буланд байрлах ОН, САР-ыг оруулж өгөх ба ингэснээр дээр дурьдсан “Ажлын хоног” цэсэнд шивсэн өгөгдлөөс ӨДӨР, ЦАГ автоматаар татагдаж орж ирнэ
Сарын сүүлийн цалин бодох
Сүүл цалингаа бодох дараалал нь урьдчилгаа цалинтай яг ижил. Ажлын хоногоо оруулаад хэлтсээ тохируулах тухайн хэлтэст бодогдсон ажилчид урьдчилгаа цалингийн хамт гарч ирнэ. Мөн сарын сүүлийн цалин дээр ХХДХ-ээс цалин бодогдох ажилтнууд бодогдоно.


