Дэлгэрэнгүй
Pharmo нь эмийн бөөний худалдаа, борлуулалт, түгээлтийн нэгдсэн систем юм. Захиалагч болон нийлүүлэгч нар 24/7 захиалга авч, өгөх; борлуулагчид Pharmo аппликейшнээр борлуулалт хийх; түгээлтийн явцыг газрын зураг дээр бодит хугацаанд хянах боломжийг нэг дор олгоно.
Санал болгох боломжууд
Захиалга
Захиалагч болон нийлүүлэгч нар 24/7 захиалга авах, өгөх, захиалгын түүхээ харах, шүүх.
Борлуулалт
Pharmo аппликейшнээр дамжуулан борлуулалт хийх, борлуулагч тус бүрийн болон нийт борлуулалтын тайлан харах.
Түгээлт
Захиалгуудаа түгээгчид хуваарилах, түгээлтийн жолоочийн байршил болон түгээлтийн нийт явцыг газрын зураг дээр бодит хугацаанд (real-time) хянах.
Хөнгөлөлт, урамшуулал
Нийт үнийн дүн, төлбөрийн хэлбэрээс хамаарсан эсвэл багц барааны гэх мэт төрөл бүрийн хөнгөлөлт урамшууллын бодлого хэрэгжүүлэх.
Харилцагч
Харилцагчийн бүртгэл хөтлөх, ангилал үүсгэх, тухайлсан харилцагч нарт чиглэсэн хөнгөлөлт урамшуулал зарлах.
Тайлан
Борлуулалтын, түгээлтийн, харилцагчийн гэх мэт тайлан гаргах, өдөр, сар, улирал, жилээр багцлан харах.


