Үндсэн агуулга руу шилжих
Салбарын шийдэл

Авто засвар

Авто засварын газрын бүртгэл, нарядын тооцоо, сэлбэг хайлт (Car Service систем).

Шийдлийн тухай

  • Автомашины үйлдвэрлэгч, ангилал, марк бүртгэх
  • Ажил үйлчилгээний үнийн цэс
  • Агрерат засварын бүртгэл
  • Кузов засварын бүртгэл
  • Нарядын тайлан
  • Норм хугацаа болон сэлбэг, үйлчилгээний тайлан
  • Гүйлгээ журнал, тайлан товчоо
  • Агрегат болон кузов засварын нэгдсэн тайлан
  • Захиалгат ажлын дэлгэрэнгүй тайлан

Car service системийн онцлог:

  • Засварчны хийсэн ажлын үр дүнг тооцон гаргаж, хийсэн ажлын нарядаас цалин, урамшуулал тооцоолно.
  • Засварт зарцуулагдсан сэлбэг, материал, ажлын тооцоо нь бараа материалын нэгдсэн бүртгэлтэй уялдаж хийгдэнэ.
  • Үйлчлүүлэгчийн бүртгэл архивлагдан, мэдээллийн бааз үүснэ.
  • Үйлчлүүлэгчдийн мэдээллийн бааз үүссэнээр тухайн автомашины засвар, үйлчилгээ дахин хийх хугацааны талаарх сануулах мессеж явуулах боломжтой.
  • Автомашин хүлээлцэх актаар бүрэн бүтэн байдлыг баталгаажуулна.

Сэлбэг хайлтын модуль буюу Teller module:

Энэ модуль нь Macs болон Car service системээс бэлэн ба захиалах сэлбэг хайлт хийж тухайн барааны үлдэгдэл, загвар, зураг зэрэг бүх мэдээллийг харуулна. Мөн стандартын дагуу орлуулж болох хувилбарт сэлбэгийн жагсаалтыг хамт гаргаж ирнэ. Сэлбэг эд ангийн эрэлт хэрэгцээний судалгаа гаргадаг.

Та уг системийг хэрэглэснээр ямар үр дүнг харах вэ?

  • Цехийн орлогын тайлан гаргаж, ажил үйлчилгээний урсгалыг хянах, төрөл бүрийн статистик судалгаа гаргаж үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх, удирдлагыг сайжруулах, зөв төлөвлөх боломж олгоно.
  • Үйлчлүүлэгчид норм хугацаа болон сэлбэгүйлчилгээний мессеж илгээснээр үйлчлүүлэгчийг өөртөө татан маркетингийг сайжруулна.
  • Ажилчдыг үнэн зөв дүгнэж, шагнал урамшуулал олгох
  • Ажлыг хурдан шуурхай хийх ба удирдлагын шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ.

Холбогдон ажиллах системүүд:

  • Нягтлан бодох бүртгэлийн MACS програм
  • Teller module-Сэлбэг хайлтын модуль
  • POS модуль
  • Манай бусад бүтээгдэхүүнүүд