Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем нь Байгууллагын боловсон хүчний дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх, хэрэгцээт тайлан мэдээллээ хүссэн үзүүлэлтээр, тайлагнах, бүлэглэх, ажилтнуудын талаарх хайлт хийх, судалгаа гаргах, мэдээлэл цуглуулах, боловсруулалт хийх зэргээр хүний нөөцийн мэргэжилтний хувьд өдөр тутмын үйл ажиллагаагаа автоматжуулан, удирдлагад стратеги төлөвлөлтийн зөв шийдвэр гаргахад туслах зорилготой. Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг тусган, сүүлийн үеийн технологи ашиглан сайжруулалт хийгдэж шинэчлэгдсээр байна.
Онцлог, давуу талууд
Уг системийг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлж цогц хэрэгжүүлснээр удирдлагын зардлыг бууруулах, ажилтан бүрийн бүтээмжийг сайжруулах, илүүдэл орон тоог багасгах, хяналтыг сайжруулах, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг олон давуу тал боломжийг бий болгох систем юм. Хүний нөөцийн програмын хэрэглэгч нь хүний нөөцийн менежерүүд болон удирдах албан тушаалтнууд байна.
Тайлан
Тайлангууд нь Excel-ийн шүүлттэй адил хэлбэрийн хялбар, ойлгомжтой төдийгүй хүчирхэг шүүлтийн системтэй учраас хүссэн мэдээллээ төвөггүй олоход таны цагийг хэмнэж, үнэнч туслагч байх болно. Програмаас хэвлэгдсэн тайлангуудыг дурын байдлаар өөрчилж, өргөн хэрэглэгддэг Excel, Word, PDF, Text гэх мэт форматтай файл болгож гаргана.
Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцнэ:
Бид хэрэглэгчдийнхээ онцлогт бүрэн нийцсэн нэмэлт сайжруулалтыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ. Манай компанийн програм хангамжууд нь хоорондоо уялдан ажилладаг нь бидний нэг давуу тал болдог.
Системээс гарах тайлангууд:
- Дэлгэрэнгүй хайлт, статистик
- Анкетны маягт
- Ажилчдын жагсаалт
- Хувийн хэргийн бүрдүүлэлтийн мэдээлэл
- Хүүхдийн судалгаа
- Хөдөлгөөний судалгаа
- Хүүхдүүдэд бэлэг олгосон тайлан
- Хүний нөөцийн тушаалууд
- Буцалтгүй тусламж
- Өрхийн баталгаажих түвшин
- Шагнал урамшуулал
- Сургалтанд хамрагдсан байдал
- Сахилгын шийтгэл
- Эрүүл мэндийн үзлэг
- Холбоо барих
- Инженер техникийн ажилчдын судалгаа
- Гутал, хувцасны хэмжээний судалгаа
- Ажилчдын насны судалгаа
- Чөлөөлөгдсөн ажилчдын судалгаа
- Үйлдвэр хурц хордлогын тайлан
- Үйлдвэрчний эвлэлийн тайлан
- Цалин хүснэгт ба түүвэр
- Төрсөн өдрийн судалгаа гаргаснаар тухайн ажилтан руу төрсөн өдрийн мэндчилгээ и-мэйл явуулах гэх мэт…